Титэм вирусын дэгдэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар титэм вирусын халдварын 6065 тохиолдол бүртгэгдэж БНХАУ-д 132 хүн нас барсан болохыг мэдээллийн эхэнд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица хэллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан дөрвөн оюутан, Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг тохиолдол, Хонконг-Улаанбаатарын нислэгээр ирсэн дөрвөн хавьталт гээд нийт 14 хүнийг нэгдүгээр сарын 28-нд манай төвийн клиникт тусгаарласан. Эдгээр иргэний хариу сөрөг гарсан учраас зөвлөгөө өгөөд эмнэлгээс гаргасан.
Харин өчигдөр ХӨСҮТ-д дөрвөн иргэн ирж шинжилгээ өгч шалгуулсан. Энэ шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу гарсан тохиолдолд мэдээлэл өгнө" гэлээ.
Монгол Улсад титэм вирусын халдвар бүртгэгдээгүй байна.