Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Төмөр замын хяналтын албаны эрүүл ахуйч нартай хамтран 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Төмөр замын төв буудал, Замын-Үүд-УБ чиглэлийн 08:45 цагийн 275дугаарын галт тэрэг, Хөх хот-УБ чиглэлийн 10:00 цагийн 33дугаарын галт тэрэгт тус тус хяналт шалгалт хийжээ.
Төмөр замын удирдах газрын Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаярын баталсан “Коронавирусаас урьдчилан сэргийлэх" ажлын хүрээнд УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабын хийх ажлын төлөвлөгөө”-ний дагуу үйл ажиллагаа нь жигдэрсэн хангалттай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Ачаа тээвэр болон зорчигч тээврийн тээшинд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тахиа, шувууны махыг тээвэрлүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж, дотоодын хяналт шалгалт сайн хийгдэж байна. Тээшийн вагон, зорчигчдын вагонуудыг шалгахад дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд илрээгүй байна.