Казахстан улс Хятадтай хиллэсэн хилийн боомтоо хаах шийдвэр гаргасныг тус улсын Засгийн газрын зүгээс мэдэгдлээ. Одоогоор уг вирусын халдвар бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзжээ.
Энэ сарын 29-нөөс эхлэн Казахстан, Хятадын хоорондох автобусны хөдөлгөөнийг зогсоосон байна. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн суудлын галт тэрэгний маршрутыг зогсоох, мөн сарын 3-наас агаарын тээврийг зогсоох шийдвэрийг тус тус гаргажээ. Мөн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэхийн тулд Хятад улсын иргэдэд виза олгох асуудлыг зогсоосон байна.