АНУ-ын сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайант, 13 настай охин Жианнагийн хамт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан тухай мэдээлэл өчигдөр дэлхийг гунигт автууллаа.
Домогт тамирчны гэгээн дурсгалыг хүндэтгэн дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган хүмүүс эмгэнэл илэрхийлсээр байна. Time сэтгүүл хоёрдугаар сарын 10-ны өдөр гарах шинэ дугаарынхаа хавтсанд Коби Брайантын зургийг сонгожээ.