Австрали Улсад зорчиж очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрчээ.
ЭМЯ-наас өгсөн мэдээллээр Улаанбаатараас нэгдүгээр сарын 19-ний өдөр Хятадын Гуанжоу хотоор дамжин Мельбурн руу зорчсон монгол иргэн халуурч эмнэлэгт хүргэгдсэн аж. Улмаар шинжилгээгээр нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь тогтоогджээ. Халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна.Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна.
Австралид шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн халдварын 5 тохиолдол илрээд байгаа юм.