1220 онд Хархорум нийслэлийг барьж байгуулах тухай Чингис хаан зарлиг буулгаж, хот байгуулж эхэлсний 800 жилийн түүхэн, тэмдэглэлт ой 2020 онд тохиож байгаа юм.
Ойн хүрээнд Япон улсын Ойта мужийн Түүхийн Музейн тусгай үзэсгэлэнгийн танхимд “Хархорум 800 жил” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт 2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр болж, гуравдугаар сарын 08-ны өдөр хүртэл үзэгчдэд хүрэх аж.