“Дэлхийн хөшөө дурсгалын сан”-гаас 2020 онд устах аюул нүүрлээд буй дэлхийн 22 орны 25 объектыг нэрлэсэн. Түүнд “Чойжин ламын сүм музей” багтсан.
Тус 25 түүхийн дурсгалт газрыг Дэлхийн хөшөө дурсгалын сан олон улсын хараат бус шинжээчдийн санал болгосон 250 объектоос сонгосон аж. Тэдний онцолсноор “Монгол Улсад хотжилт, улс төрийн эмх замбараагүй байдал, байгалийн гамшиг болон газрын төлөөх тэмцэл зэрэг нь энэхүү түүхэн өв соёлыг устгахад хүргэсэн” гэжээ.
“Дэлхийн хөшөө дурсгалын сан” нь соёлын өвийг хадгалах үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүндтэй байгууллага бөгөөд Нью-Йорк хотод 1965 онд байгуулагдсан. Камбож, Франц, Перу, Португали, Испани, Их Британи зэрэг олон оронд салбартай. Тус сангаас Чойжин ламын сүм музейд 1.6 сая ам долларын санхүүжилт хийж соёлын өвийг хамгаалах үйлсэд нь зориулахаар болжээ.