"Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпийн наадмын Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн төрлүүд өнөөдөр /2020.01.21/ зохион байгуулагдана.
Эмэгтэйчүүдийн 5 км-ын зайн уралдаан Монголын цагаар 18:00 цагт эхлэх бөгөөд нийт 83 тамирчин өрсөлдөх юм. Монголын шигшээ багийн тамирчид болох Д.Урангоо 13 дугаарт, Б.Номин-Эрдэнэ 15 дугаарт гараанаас гарна.
Эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд нийт 85 тамирчин уралдах бөгөөд Б.Хонгор 13 дугаарт, О.Золбаяр 28 дугаарт Монголын цагаар 20:00 цагт гараанаас гарах хуваарьтай.
Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн уралдаануудад, тамирчид 30 секундын зайтай цуварч гараанаас гарах бөгөөд тэшилтийн сонгодог техникээр 2.5 км зайн тойргийг эмэгтэйчүүд 2 удаа, эрэгтэйчүүд дөрвөн удаа тойрох дүрэмтэй.