УУХҮЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа юм байна. А-92 шатахууны үнийг одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй гэдгийг мэдээллээ. А-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн аж.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Засгийн газар ард иргэдийн нуруун дээр үүргүүлж болохгүй. АМГТГ холбогдох компанитай гэрээ хийсэн. Олон улс шатахууны үнийг барихын тулд ийм арга хэмжээ авдаг байсан. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахуун хангамжийг тогтвортой барьж, үнийг тогтворжуулна. Тийм учраас Роснефть компанитай гэрээ байгуулна. Шатахууны үнэ өсөхөөр буцаж буурдаггүй. Олон улсын түвшинд гэрээ хийж явна" хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.