Туул гол дагуух барилгажаагүй газрын судалгааг гаргаж, Улаанбаатар ногоон парк байгуулах чиглэлээр зураг төсөл гаргах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх чиглэлийг ЗАА, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дарга нарт өглөө. Ногоон парк байгуулах ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх аж.
Түүнчлэн Улаанбаатар хотын “Эдийн засгийн форум-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, “Сургуулийн автобус”-ны өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах, Налайхын авто зам дагуух тэмдэг тэмдэглээг шинэчлэх, хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, холбогдох арга хэмжээг авч ажиллах, хашаа хайсыг засварлаж янзлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.