2020 оны Нобелийн шагналд нэр дэвшигчээ тодруулан дэвшүүлэхийг хүссэн захидал ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд иржээ.
Шведийн Академийн Нобелийн хорооноос уг захидлыг жил бүр илгээдэг байна.
ШУА-аас өмнө жилүүдийнхээ уламжлал танилцаад, мэргэжлийн байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн жил Нобелийн шагналд Ардын уран зохиолч Д.Урианхайг нэр дэвшүүлж байсан билээ.