Найман аймаг зудын өндөр эрсдэлтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна. Үүнтэй холбогдуулан зуд болох өндөр эрсдэлтэй 1000 өрхөд Монголын Улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээл болон бэлэн мөнгөний тусламжи үзүүлэхээр болжээ.
Энэхүү тусламжийг дараах шалгуураар олгох юм байна.
- 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;
- 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;
- 16-аас доош насны таваас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх.
Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхлэх ажээ.