Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд өнөөдөр /2020.01.16/ 05:30 цаг орчимд Mercedes Benz G-500 маркийн автомашин Toyota Premio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас нэг хүн нас барсан ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ.
Шөнийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг энэ үед хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил их байна.
Тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс материалжуулан шалгаж байна.