Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт ирэх хоёрдугаар сарын 20-ноос 29-ний өдрүүдэд болох 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцох урилга хүлээн авчээ. Түүнтэй хамт жүжигчин Д.Батцэцэг, Б.Бат-Ирээдүй, Т.Энэрэл нарын уран бүтээлчид оролцох гэнэ. Учир нь Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Veins of the World” буюу “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг киногоороо алдартай найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажилласнаас гадна жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.
Герман, Австрали, Араб зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарч ажилласан энэхүү кино нь 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцох эрхээ аваад байна.