Таксинд мартсан зүйлийг зориуд мэдэгдээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Иргэд таксигаар үйлчлүүлээд буухдаа эд зүйлээ мартах тохиолдол их гардаг.  Тэгвэл таксины үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд бусдын эд, хөрөнгийг зориуд мэдэгдээгүй, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, хувьдаа завшсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээн гэмт хэрэгтэн болох аж.

Тиймээс бусдын эд хөрөнгийг хүлээлгэн өгч, иргэний үүргээ биелүүлэн, өөрт учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа