Английн ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нар олон сарын турш ярилцаж байгаад хааны гэр бүлийн үүргээс татгалзахаар шийдвэрлэснээ нийтэд мэдээлжээ. Тэд энгийн амьдралыг чухалчилж, ордноос гадуур аж төрөхөөр болсон байна. Энэ тухайгаа хосууд өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэн нь, олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө гэр бүл болсон хос санхүүгийн хувьд хараат бус байж, Их Британи юм уу Хойд Америкт суурьшихаар төлөвлөж байгаа ажээ. Тэд мэдэгдэлдээ “Бид Хатан хааны гэр бүлийн хүндтэй гишүүн байхаас сайн дураараа татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрахаар шийдлээ. Энэхүү шийдвэрийг олон сарын турш ярилцаж зөвлөлдсөний эцэст гаргасан. Гэхдээ бид Хатан хааныг хүндэлж, дэмжсэн хэвээр байх болно” хэмээн дурдсан байна.
Тэдний эл шийдвэр хатан хаан хоёрдугаар Эльезабет болон хунтайж Чарльз, Уильямс нарт таалагдахгүй байгаа ажээ.