Сүүлийн хэдэн сар гал түймэр, ган гачиг нүүрлээд буй Австрали улс ундны усаа хэмнэхийн тулд 10 мянган тэмээг буудан устгахаар болжээ.
Тус улсын алслагдсан өмнөд APY /Anangu Pitjantjatjara Yankunytjatjara/ мужид нядалгааг өнөөдрөөс эхлэн таван өдрийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.
Тэмээнүүд хэт их ус хэрэглэж байгаа тус мужийн уугуул абориген хүмүүсийн амьдралд аюул учруулж байгаа тул мэргэжлийн анчид нисдэг тэрэгнээс тэмээнүүдийг буудан нядлана.
APY нь өмнөд Австралийн хамгийн алслагдсан бүс нутаг бөгөөд хүн амын нягтрал хамгийн бага ердөө 2,300 орчим хүн амьдардаг аж. Харин тус улсад нэг сая орчим тэмээ байдаг бөгөөд тоо толгой нь 8-10 жил тутамд нэг дахин өсч байгаа юм.
Тэмээ нь Австралийн уугуул амьтан биш, 19-р зууны үед ачлага, тээвэрт ашиглахаар Энэтхэг, Афганистанаас авчран нутагшуулж байжээ.