Ираны довтолгооноос болж Иракийн армиас нэг ч цэрэг амиа алдаагүй

Иракийн армийн хэвлэлийн албанаас мэдээлэл хийж, Иранаас тус улсын нутаг дэвсгэрт байрлаж буй АНУ-ын цэргийн баазуудад өгсөн цохилтын үеэр нэг ч ирак цэрэг амиа алдаагүй гэж мэдэгджээ. “Цохилтын үеэр Иракийн армийн бие бүрэлдэхүүнээс нэг ч хүний амь нас хохироогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Цохилтод өртсөн АНУ-ын цэргийн баазад гарсан хохирол, амиа алдсан хүмүүсийн тоо зэрэг мэдээлэл одоо болтол тодорхойгүй байна. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн хохирлын талаар бус, юуны өмнө Иракийн энгийн иргэд, цэргийн албан хаагчид амиа алдсан гэсэн мэдээллийг цацаж байсан юм.