Нэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Цусны эмгэг судлалын Турк эмч ирж “Bone Marrow Transplantation and Managment” сэдэвт семинар хийнэ. Мемориал Групп эмнэлгийн “Ясны чөмөг шилжүүлэн суулгах төв"-ийн захирал, дэлхийд нэр хүндтэй профессор доктор Али Ирфан Эмрэ Текгүндүз нь өөрийн салбартаа 20 жилийн туршлагатай. Түүний ахалсан баг нь 850-аас дээш хүнд амжилттай ясны чөмөг шилжүүлэн суулгаж олон хүнд амьдрал бэлэглэж байжээ.