Ираны нийслэл Тегеранаас өнөөдөр өглөө хөөрсөн Украины “Boeing 737” онгоц нэг цаг орчмын дараа осолджээ. Онгоцонд 180 хүн байсан бөгөөд техникийн асуудлаас болж осолдсон гэсэн урьдчилсан мэдээлэл байсан юм.
Тус онгоцонд 167 зорчигч, нислэгийн багийн есөн гишүүн байсан бөгөөд ослоос нэг ч хүн амь үлдээгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Иран руу өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцахаар болсон аж.
Boeing онгоцны хөдөлгүүр шатсан нь осолд нөлөөлсөн гэсэн мэдээлэл гараад байна.