Өнөөдөр Эрүүл мэндийн яам цахим хуудсаараа дамжуулан нэгэн сайхан мэдээ дуулгалаа. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн залуу эмч нар хамтран төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд “Reconstruction Bone Bridge” нэртэй мэс заслыг амжилттай хийсэн байна. Энэ мэс ажилбар нь мэргэжлийн хэллэгээр ясан гүүрийн суулгац суулгаж, өвчтөнийг илааршуулах ажиллагаа юм.