2020 оны зургадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр УИХ-ын сонгуулийн саналт хураалт явагдана. Хэдний өдөр санал хураалт явуулахыг УИХ-аас товлох юм.
Сонгуулийн санал хураалттай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан байдаг.
Хуульд заасны дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно гэдгийг УБЕГ-аас мэдээлсэн аж.