Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Ингэхэд угаарын дуудлага харьцангуй тогтворжсон гэдгийг энэ үеэр хэлэв. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар найман дуудлага ирж байна. Үүний зарим нь өөр төрлийн дуудлага байдаг гэв. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд найман дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд ирсэн байна. Ингэснээр нэг том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад нь гэрээрээ эмнэлгийн үйлчилгээ авсан юм байна.
Нийслэлийн онцгой комиссынхоны хэлснээр бол иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ хэвшүүлсэн гэж үзэж байгаа аж. Гагцхүү иргэдээс сүүлийн үед сайжруулсан түлшний хангамжийн талаар гомдол их ирж байгаа юм байна. Тиймээс хангамжийг сайжруулах тал дээр ажиллаж байгаа гэдгээ хэллээ.