2019 оны олон улсын шилдэг бүтээлүүдийн нэг Parasite буюу "Шимэгч" драма, сэтгэхүйн триллер жанрын кино 77 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмын "Шилдэг гадаад хэл дээрх кино" төрөлд шалгарч, ялагч боллоо.
Өмнөд Солонгосын цуут найруулагч Бон Жүн-Огийн тус бүтээл өнгөрсөн оны Каннын кино наадмын шилдгээр шалгарч шуугиан тариад байсан юм. Мөн тус бүтээл олон улсын кино наадмуудаас хамгийн олон шагнал хүртсэн киногоор тодорсон билээ.