Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 408 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 305 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас есөн хүн бэртсэний найм нь явган зорчигч байжээ.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Тэдгээрийн гурав нь зам тээврийн осол гаргажээ. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.