Б.Баттүшиг шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хүсчээ

Нийт гурван сая еврогийн өртөг бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд баригдсан Истамбулын дэд консул Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Германы Дрезден хотноо үргэлжилсээр байна.

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр өөрийгөө Монголын тагнуулын ажилтан, нууц даалгавар биелүүлж яваад баригдсан гэж  мэдүүлсэн Б.Баттүшиг шүүх ажиллагааг олон нийтэд нээллтэй бус, хаалттай хэлбэрээр явуулахыг хүсчээ. Энэ тухай Германы “Tag24” сайт энэ сарын 27-ны өдөр мэдээлсэн байна.

Мөн түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэв шүүх хуралдааныг хаалттай зохион байгуулж, ялангуяа хэвлэлийнхнийг оролцуулахгүй байвал  түүний үйлчлүүлэгч хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх боломжтой гэсэн тайлбар тавьсан гэнэ.