Казахстаны Бек Эйр компанийн онгоц сүйрчээ. Энэ талаар Алма-Атыгийн нисэх буудал мэдээлснийг РИА дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц Алма-Аты хотоос Нурсултан чиглэн нисч явсан бөгөөд одоогоор долоо хүн амиа алдсан гэнэ.
"Хөөрөх үедээ өндрөө алдаж, бетонон хашлага сэтэлж, хоёр давхар барилгатай мөргөлдсөн. Аврах ажиллагааг нэн шуурхай эхлүүлсэн бөгөөд онгоцонд гал гараагүй. Зорчигч болон хөлгийн багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлж байна" гэж Казахстаны Дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжлийн яам мэдэгджээ.