Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх хүчит бөхийн барилдаан болно

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29 буюу ирэх ням гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулдаг чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдаан энэ оны заалны томоохон барилдаануудын хамгийн отгон нь гэдгээрээ онцлог юм.