Гэрэг Киоск машины онцлог бол монгол хүмүүсийн оюуны бүтээл. Одоогоор 50 орчим байршилд 80 гаруй киоск машин суурилуулаад байна. Гэрэгэ киоск машинаас тухайн хэрэглэгч нэг дор хэдэн ч үйлчилгээг авч болно. Нэг удаа үйлчилгээ авахад 15 секунд л зарцуулна. Үйлчилгээний төрлөө сонгож, мэдээллээ баталгаажуулна, картаа уншуулах гурван л үйлдэл хийнэ.
Иргэдийн хувьд Гэрэгэ Киоск машинаас үйлчилгээ авахдаа банкны карт уншуулах талаарх мэдээлэл нь бага байна. Уг төхөөрөмж нь АТМ шиг хялбар. Зааврын дагуу эмнэлэг, лабораторын шинжилгээний төрлөө сонгоно. Хүмүүс Гэрэгэ Киоск машинаас нэг удаа үйлчилгээ авахад дараа нь мэдэхгүй, чадахгүй гэсэн зүйл байхгүй. Маш амархан. Иргэний үнэмлэхээ уншуулахад л Регистрийн дугаар хийж, үсэг тоо хайх шаардлагагүй, нэг минут хүрэхгүй хугацаанд л лабораторын шинжилгээний хариугаа авна. Өмнө нь нэг хүн бүх шинжилгээг хэвлэж гаргадаг байсан болохоор иргэдэд хүлээлт их, оочиргүй байна гэсэн ойлголт байгаагүй. Энэ ачаалал Гэрэгэ Киоск машиныг байрлуулснаар тодорхой хувиар буурсан. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд анх машины талаарх ойлголт мэдээлэлгүй байсан бол сүүлийн үед киоск хамгийн эрэлттэй байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь шинжилгээний хариуг машинаар өгдөг болж, Гэрэг Киоск машиныг нэвтрүүлснээрээ эрүүл мэндийн салбарт анхдагч нь болжээ. Цаашид уг төхөөрөмж эмнэлгийн үйлчилгээнд илүү анхаарахаар төлөвлөж буй