Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр энэ сарын 29-нд буюу ирэх ням гарагт болно. "Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь ням гарагт таарч байгаа ч хоёр улсын хэлэлцээрийн дагуу БНХАУ-тай хиллэдэг хилийн авто замын бүх боомт амрах юм байна. Харин хоёр улсын хооронд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц цагийн хуваарийн дагуу зорчино. Хойд хилийн боомтын хуваарь одоогоор тодорхойгүй байгаа аж.
БНХАУ-тай хиллэдэг дараах авто замын 12 боомт ирэх ням гарагт амарна.
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Булган
- Байтаг
- Хавирга
- Бичигт
- Шивээхүрэн
- Ханги
- Бургастай
- Даян
- Баянхошуу
- Сүмбэр