Монголын хуульчдын холбооноос ёс зүйн доголдол гаргасан зарим гишүүндээ хариуцлага тооцжээ. Тодруулбал тус холбоо энэ сарын 16-нд хуралдаж, өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөгчийн эрхийг хассан байна. Түүнийг ажил, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг дарамтлах хэрэглүүр болгосон гэх үндэслэлээр эрхийг нь хассан гэж эх сурвалжууд дурдаж буй.
Өмгөөлөгч Г.Батбаяр нь олон нийтийн дунд шуугиан тарьсан томоохон хэргүүд дээр голчлон ажилладаг. Жишээлбэл, С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татагдсан хоёр этгээдийг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгчөөр ажилласан. Мөн Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой хэргээр “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын өмгөөлөгчөөр ажилласан юм.