Хэнтий аймагт хойд эцэг нь хоёр настай дагавар хүүгээ зодож, хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь ял шийтгүүлж байсан бөгөөд ээжид нь уурласан уурандаа хоёр болон нэг настай ах дүү хоёрыг зодсон гэж мэдүүлжээ. Улмаар хоёр настай хүүгийн элэг нь бяцарснаас болж, амиа алдсан бол нэг настай дүү нь тус аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хэнтий аймгийн цагдаагийн газраас дээрх сэжигтэн этгээдийг бага насны хүүхдийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэргээр цагдан хорьжээ. Хэргийн газарт ажилласан шинжээч нарын дүгнэлтээр талийгаач хоёр настай хүүгийн элэг бяцарсны улмаас нас барсан гэсэн урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.