Иргэд

Нийгмийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн арваннэгдүгээр сард лавлах үйлчилгээний "Call center" төв байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Албан ёсоор нээлтээ хийгээгүй ч үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус төвийн 7777-1289 дугаарт 4500 орчим иргэн холбогдож, зөвлөгөө, мэдээлэл аваад байгаа гэнэ.

Иргэд дээрх утас руу залган хуулийн мэргэшсэн зөвлөгөө авахаас гадна, тэтгэвэр, тэтгэмжийн тооцоолол хийлгэх боломжтой аж. Тодруулбал, иргэд ажилласан хугацаандаа хэдий хэмжээний шимтгэл төлсөн болон нийгмийн даатгалын сангуудаас авах тэтгэвэр, тэтгэмжийн дүнг мэдэх боломжтой болж байгаа юм. мөн иргэдийн ажилласан жил бүхий хамгийн уртдаа 20 жилийн хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл "Call center" төвийн мэдээллийн санд байгаа аж.  Тус төв энэ сард багтаж нээлтээ хийх юм байна.