Нийтийн тээврийн үйлчилгээний газраас иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 67 цэгт өглөө, оройн цагаар судалгаа хийжээ.
Судалгааны дүнг үндэслэж, нийт 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байгаа. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа гэж тус газрын дарга Ч.Сайханбаяр хэллээ.
Нийслэлийн нийтийн тээврээр өдөртөө 318.958 хүн 759.921 удаа зорчдог байна.