Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуудсанд П.Орхоныг 2018 оны Жакартагийн Азийн наадмын үеэр тус холбооны дагаж мөрддөг допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл барилдах эрхийг нь хаслаа.
CAS буюу Спортын арбитрын шүүхээс UWW буюу дэлхийн бөхийн холбооны шийдвэрийг хэвээр үлдээн баталжээ. Тамирчны шинжилгээний сорьцыг OCA буюу Азийн олимпийн консуль 2018 оны наймдугаар сарын 20-нд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Доха хотын салбарт илгээн шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариугаар П.Орхон нь Станзопол гэх 2018 онд хориотой эмийн жагсаалтын S1.1A ангилалд бүртгэгдсэн эмийг хэрэглэсэн нь илэрчээ. Мөн Жакартагийн Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг жингийн медалийг дараах байдлаар шийджээ.
Алтан медаль: Айсулуу Тинибекова /Киргизстан/
Мөнгөн медаль: Рисако Кавай /Япон/
Хүрэл медаль: Нгуен Ти Ми Хан /Вьетнам/, Рим Жон Сим /Ардчилсан Солонгос/