Энэ сарын 10 буюу өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 61, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
Үнийн тухайд А-80, Аи-92, дизелийн түлш 30-150, дизелийн түлш 20 төгрөгөөр буурсан гэдгийг өнөөдөр болсон “Ил тод, хариуцлагатай” уул уурхай хурлын үеэр хэллээ.
Мөн шатахууны үнийг цаашид өсгөхгүй байх арга замыг судалж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлсэн юм.