Германы канцлер Ангела Меркель Forbes сэтгүүлийн хувилбараар 2019 оны хамгийн нөлөөтэй улстөрч эмэгтэй гэж нэрлэгдлээ. Ийнхүү бундесканцлер ес дэх жилдээ дараалан чансааг тэргүүлж байна. Сэтгүүлд тэмдэглэснээр, түүний улс төрийн нөлөө буурсан байх магадлалтай ч Меркель Европын холбооны хүчтэй том гишүүн орноо удирдсаар байна. Германы эдийн засаг дэлхийн дөрөв дэх том эдийн засаг юм.
Чансааны хоёрт Европын Төв банкны дарга Кристин Лагард, АНУ-ын Конгрессийн доод танхмын спикер Нэнси Пелоси гуравт орж байна. Пелосийг АНУ-ын хамгийн өндөр тушаалын эмэгтэй гэж сэтгүүл онцлоод түүнийг Ерөнхийлөгч Трамптай олон асуудлаар маргалдах зүрхтэй хүн хэмээн үнэлэв.
Дөрөвдүгээрт Еврокомиссийн анхны эмэгтэй дарга болсон Урсула фон дер Ляйен оржээ.
Мөн чансааны топ-100-д Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри (20), Их Британийн хатан хаан II Елизавета (40), Трампын охин Иванка (42), Оросын Төв банкны дарга Эльвира Набиуллина (53), мөн дуучид Рианна (61), Бейонсе (66), Тейлор Свифт (71) нар багтлаа.
Жагсаалтын сүүлийн байрыг хамгийн залуу, экологийн төлөө тэмцэгч Грета Тунберг (100) эзлэв. Грета өмнө нь Тайм сэтгүүлийн “Оны хүнээр” шалгарсан юм.