Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх даваа гарагаас сурагчдын амралт эхлэх юм.
Амралт ирэх нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтээс шалтгаалан өвлийн улиралд сурагчдын амралтын хуваарийг сунгадаг. Тэгвэл энэ жил томуугийн дэгдэлт, агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс бага байгаа тул сурагчдын амралтыг анги ялгахгүй, бас сунгахгүй байхаар болжээ.
Дашрамд дурдахад, орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 30-наас эхлэн ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна.