Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэдэд картаар олгодог. Иргэдийн зарим нь уг "Сайн карт"-ыг гээж үрэгдүүлээд байгаа юм. Тиймээс үрэгдүүлж, гээгдүүлсэн картыг шинэчлэн захиалах зааварчилгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасныг хүргэж байна.
1. Хэрэглэгч Та картаа үрэгдүүлж, гээгдүүлсэн тохиолдолд Хэрэглэгчийн төв /70119400/-д хандаж картаа хаалгаарай.
2. Чингис хаан банкны 3401004344 тоот дансанд шинэ картын төлбөр болох 3000 /гурван мянган төгрөг/ тушаана. Хүлээн авагчийн нэр дээр ТТТ картын хураамж. /шилжүүлгийн утга дээр овог, нэр, регистрийн дугаар бичнэ/
3. “Тавантолгой түлш” ХХК-ийн төв оффис /Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б байр 121 тоот/-д байрлах “Мэдээллийн төв”-ийн ажилтанд мөнгө тушаасан банкны баримтыг үзүүлж шинэ карт авах захиалга хийнэ.
4. Шинэ картыг захиалсан өдрөөс 3 хоногийн дараа Даваа, Лхагва, Баасан гарагт “Тавантолгой түлш” ХХК-ийн төв оффисоос авна.