Бөртэ чоно 2019: Оны шилдгийн шилдэг тамирчнаар Э.Цэндбаатар шалгарлаа

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно 2019"-ын эзэд өнгөрсөн амралтын өдөр тодорлоо. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчид гурван номинацид өрсөлдсөн юм. Энэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан.

2019 оны хамгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар тодорлоо.

Энэхүү шагналыг хүртсэн тамирчдыг онцолж байна.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) - ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга

 ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

Э.Цэндбаатар (Бокс) - ДАШТ-ий хүрэл медальт, "THAILAND OPEN" тэмцээний аварга.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх хотын Гран При тэмцээний хүрэл медальт.
Д.Дэлгэрням (3х3) - Жэжүд зохиогдсон Гран При тэмцээний "хамгийн үнэ цэнтэй тоглогч" 

 ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

Жүдогийн ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт.  ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин

ШИЛДЭГ БАГ:

“Токио 2020” наадмын эрхээ авсан 3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат
3х3 шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН:

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий алтан медальт Л.Сосорбарам

Шилдгээр тодорсон тамирчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулжээ.

2003 оноос эхлэн спортын шилдгүүдэд "Бөртэ чоно" шагналыг олгож эхэлсэн түүхтэй.