Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож, тав дахин нэмэгдүүлэхээр болсон билээ. Уг шийдвэрийг эсэргүүцэн иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын, МАХН-ын гишүүд хамтран өнгөрсөн даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр автомашинтай жагсаал зохион байгуулсан.
Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг даргад энэхүү шийдвэрээ эргэн харах тухай чиглэл өгсөнтэй холбогдуулан жагсагчид жагсаалаа хоёр өдөр хойшлуулаад байсан бөгөөд өнөөдөр автомашинтай жагсаалаа үргэлжлүүлж байна. Автомашинтай жагсаал оройн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.