Ирэх онд Боловсролын зээлийн сангаас нийт 76.6 тэрбум төгрөгийн зээлийг гадаа, дотоодын суралцагчдад олгох юм байна.
Үүнээс Оюутны хөгжлийн зээлд 33 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд 14.5 тэрбум төгрөг, зарим суралцагчдад олгох сургалтын төлбөрийн тэтгэлэгт 12.6 тэрбум төгрөг олгохоор болжээ. Мөн Засгийн газрын гэрээгээр гадаадад суралцагчдад олгох зээлд 7.3 тэрбум төгрөг, багш мэргэжлээр суралцаж буй оюутан, магистрантуудад олгох сургалтын төлбөрт 2.8 тэрбум төгрөг, бусад зээл, арга хэмжээний зардалд 2.9 тэрбум төгрөг тусгасан байна.
Санхуулахад, Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13 мянга гаруй хүний зээлийг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгохоор болсон. Эдгээр 13 мянга гаруй иргэний зээлийн дүн нийтдээ 16 тэрбум төгрөг. Дунджаар нэг хүн 500.000-1.000.000 гаруй төгрөгийн зээлтэй байсан тухай БСШУС-ын сайд хэлсэн байдаг.