Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно 2019" цомын эзэд маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр тодорно. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид 2019 оны "Бөртэ Чоно" шагналын төлөө өрсөлдөж байгаа ажээ.

Шилдэг эрэгтэй тамирчин, Шилдэг эмэгтэй тамирчин, Шилдэг баг номинацуудад өрсөлдөж буй тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм. 

"Бөртэ Чоно 2019" - Тэргүүн дээд шагналын номинацууд
- Шилдэг Олимпийн танхим
- Шилдэг Олимпийн зөвлөл
- Шилдэг Олимпийн зүтгэлтэн
- Шилдэг Спортын сэтгүүлч
- Шилдэг клуб нэг спортын төрлөөр
- Шилдэг баг
- Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо
- Шилдэг холбоо - 3
- Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга
- Шилдэг Ерөнхийлөгч
- Шилдэг Дасгалжуулагч - 2
- Шилдэг залуу тамирчин
- Шилдэг эрэгтэй тамирчин - 3
- Шилдэг эмэгтэй тамирчин - 3

НЭР ДЭВШИГЧИД:
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

О.Гүндэгмаа (Буудлага спорт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт. Долоо дахь олимпдоо оролцох эрхээ авсан. 

М.Уранцэцэг (Жүдо) - ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль.

М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) - ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медаль.

Б.Болортуяа (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт. 

Б.Шоовдор (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медаль.

С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт.  ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.

О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан, Азийн АШТ-ий мөнгөн медальт

Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа их мастерийн 3 дахь болзлыг хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин.

Б.Бат-Ундрал (Мотоспорт) - "Silk Way Rally 2019" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.  

Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас Олимпийн наадамд оролцох анхны эрх авсан

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

Ц.Цогтбаатар (Жүдо) - Азийн аварга, Парисийн Их Дуулгын мөнгөн медаль.

Д.Алтансүх (Самбо) - Дэлхийн аварга. 

Д.Пүрэвдорж (Самбо) - Дэлхийн аварга. 

Э.Цэндбаатар (Бокс) - ДАШТ-ий хүрэл медальт. "THAILAND OPEN" тэмцээний аварга.

Э.Даваахүү (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн наадамд оролцох эрхээ авсан

Д. Дэлгэрням (3х3) - Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний "хамгийн үнэ цэнтэй тоглогч". 

Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт

О.Ууганбаатар (Жүдо) - Азийн аварга.

 ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ

3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг - “Токио 2020” Олимпийн наадмын эрхээ авсан, Ази тивийн 4-р байр, Азийн клубуудын Аварга.

3х3 Сагсан бөмбөг эрэгтэй шигшээ баг - Жэжүгийн гранпри тэмцээний аварга - Хамгийн үнэ цэнэтэй тоглогч /Ази тивээс анх удаагаа/, Ази тивийн Мөнгөн медаль, Инжэ Дэлхийн гранпри Хүрэл медаль, Манила Дэлхийн гранпри Хүрэл медаль, Лос Анжелес Дэлхийн Их Дуулга Хүрэл медаль.

Шайбтай хоккейн шигшээ баг - Азийн цомын тэмцээний аварга

Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - “Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаашалгарч, анхны ялалтаа байгуулсан.