“Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр”-ийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж буй. Тэгвэл ирэх онд энэ хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэнэ.
Өөрөөр хэлбэл, 2020 оны улсын төсөвт “Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр”-ийн санхүүжилтийг хоёр дахин буюу 5.3 тэрбум төгрөгөөр нэмжээ. Ингэснээр ирэх онд уг хөтөлбөрт 10 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Ийнхүү хөтөлбөрийн санхүүжилтийг нэмснээр нь хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр буурна гэсэн зорилт тавьжээ.
Дашрамд дурдахад, энэ сарын 2-ны байдлаар "Эрүүл шүд- эрүүл хүүхэд хөтөлбөр"-т 92185 хүүхэд хамрагдсан байна.