Өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтэд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ 1948 онд Парис хотноо Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, 1950 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Хүний эрхийн олон улсын өдрөөр жил бүр уриа дэвшүүлэн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Энэ жил “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна.
Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм. Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2 мянга гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа тоо бий.
Өнөөдөр Монголын Хүний эрхийн форум болон Монголын Хүний эрхий үндэсний комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг УДБЭТ-т зохион байгууулна. Мөн Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.