ХБНГУ-ын Бремен хотноо өчигдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг оролцож 3 дахь удаагаа шигшээд шалгаран дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, цомын эзэд болов.
Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болох "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцон ийнхүү тэргүүн шагнал хүртлээ. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунцэцэгийн Оюунбат, Очирхүүгийн Саранхүү багш нар ажиллажээ.
Энэхүү "Шонхор" нэрт гайхалтай үзүүлбэрийн хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нар бүтээсэн бөгөөд тэдний хамтын уран бүтээл ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, Дэлхийн аваргын 3 дахь удаагийн цомын эзэд болгосон байна.