Францын алдарт зураач Поль Гогений "Бүдүүн мод" зураг Парис хотноо зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар 9,5 сая еврогийн үнэд хүрсэн талаар Вести мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэрээ ил гаргахыг хүсээгүй, олон улсын цуглуулагч Гогений зургийн төлөө ийм үнэ төлсөн байна. Худалдан авагч энэ зургийг Францад үлдээнэ гэж амласан талаар түүний төлөөлөгчид мэдээлжээ.
"Бүдүүн мод" хэмээх хөх ногоон суурин дээр шувуудыг дүрсэлсэн зургийг Гоген Таитид амьдарч байхдаа зуржээ. Тухайн үед тэрбээр есөн зураг зурсны найм нь дэлхийн томоохон музейнуудэд хадгалагдаж байгаа аж.
Энд дуулгахад, Францын уран зураач, керамист барималч, графикч Эжен Анри Поль Гоген постимпрессионизмын томоохон төлөөлөгчдийн нэг байв.
1870-аад оны эхээр сонирхогчийн үүднээс уран зураг зурах болсон бөгөөд уран бүтээлийнх нь эхэн үе импрессионизмтой холбоотой байлаа. 1880 оноос импрессионистуудын үзэсгэлэнд оролцох болж харин 1883 оноос мэргэжлийн зураачаар ажиллажээ.