Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн спорт цогцолборт боллоо.
Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярский край, Забайкальский крайгийн 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртлээ.
Тэмцээний медальтнуудыг танилцуулья:
Алтан медаль: 1. Чинбатын Алтангэрэл - 97 кг
Мөнгөн медаль: 1. Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг
2.Дамжингийн Батзул - 79 кг
3. Мөнхбаатарын Цогтгэрэл - 86 кг
4.Баярсайханы Билгүүн - 92 кг
Хүрэл медаль: 1. Нармандахын Наранхүү - 57 кг
2. Эрдэнэбатын Төгсжаргал - 61 кг
3. Мэндбилэгийн Тэмүүжин - 74 кг
4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил - 74 кг
5. Дагвадоржийн Оргилох - 86 кг
6. Баярсайханы Батзориг - 92 кг
7. Содбилэгийн Ган-Эрдэнэ - 125 кг