Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан болж байна

93,9 хувийн ирцтэйгээр Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

✅ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
✅ Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын хэрэгжилтийн тухай
✅ Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны үндсэн чиглэлийн тухай
✅ Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
✅ Аймгийн 2019 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай
✅ Аймгийн 2020 оны төсөв батлах тухай
✅ Аймгийн 2020 оны төсвийн төсөлд өгөх аудитын саналын тухай
✅ 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай
✅ "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам” батлах тухай
✅ Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай
✅ Монгол гэр ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай
✅ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “Борлуулалтын үнэлгээ тогтоох тухай” 126 дугаар тогтоолыг танилцуулж, баталгаажуулах тухай асуудлуудыг хэлэлцэх юм.