2019 оны "Алтан бөмбөг"-ийн эзнээр Барселона багийн довтлогч, Аргентины шигшээ багийн шилдэг тоглогч Лионель Месси тодорлоо. Ийнхүү тэрбээр зургаа дахь удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзэн болж буй нь энэ юм.
Энэ жил Лионель Месси Барселона багтайгаа Лигийн аваргын хагас шигшээ хүртэл явсан бөгөөд Ла Лигт ялалт байгуулж, мөн Испанийн цомын финалд шалгарсан билээ. Мөн Аргентины шигшээ багтай хамт Месси Америкийн Копа хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрт шалгарсан.
Лионель Месс Барселона багийн футболктой энэ улиралд 14 тоглолтод оролцсон бөгөөд үүнээс 11 гоол, найман амжилттай дамжуулал хийжээ.
"Алтан бөмбөг"-ийн түүхэнд Лионель Месси зургаан шагнал хүртснээрээ Криштиану Роналдуг ардаа орхиж, шинэ рекордын эзэн боллоо. Криштиану Роналду "Алтан бөмбөг"-ийн эзнээр таван удаа тодорч байв.
Сонирхуулахад, Месси FIFA-ийн шилдэг тоглогчоор мөн нэрлэгдсэн. Түүний араас Криштиану Роналду болон Виржила Ван Дейка нар бичигдэж байна.